Monday, October 12, 2015

Өгөгдлийн сан гэж юу вэ?

Өгөгдлийн сантай бүхий л хэлбэрээр ажиллахад зориулсан компьютерын програм хангамжийг Өгөгдлийн Санг Удирдах Систем/Database Management System-DBMS/ хэмээн нэрийднэ.
Үргэлжлэл


Хэрэглэгч өгөгдлийн сантай DBMS-ийн тусламжтайгаар харьцана.

Өгөгдлийн санг удирдах системийн тусламжтайгаар:
• Өгөгдлийн санг шинээр үүсгэх
• Өгөгдлийн санд өгөгдөл нэмж оруулах
• Өгөгдлийн сангаас өгөгдөл устгах
• Өгөгдлийн сангаас өгөгдөл хайх
• Өгөгдлийн сангийн өгөгдлүүдийг эрэмбэлэх
• Өгөгдлийн сангийн өгөгдлүүдийг шинэчлэх
• Өгөгдлийн сангийн нууцлалыг бүрдүүлэх
• Өгөгдлийн санг хэрэглэгчдэд дүрслэн харуулах
гэх мэт үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Өгөгдлийн санг удирдах системүүд:
• dBase
• Interbase
• Microsoft Access
• MS SQL Server
• MySQL
• Oracle
• Paradox(database)
• Sybase
• Visual FoxPro
гэх мэт өгөгдлийн санг удирдах системүүд байдаг. Бид өгөгдлийн сан хичээлийн хүрээнд MS SQL SERVER 2005 өгөгдлийн санг удирдах системтэй танилцана.

Өгөгдлийн төрөл
Хүснэгтийн талбарын төрлийн утгууд логикийн хувьд ялгаатай. Жишээ нь текст тоо хоёрын логик ялгаа илэрхий билээ. Учир нь тоог цагаан толгойн үсгийн дэс дарааллаар байрлуулж болохгүй, эсвэл нэрүүд дээр арифметик үйлдэл гүйцэтгэж болдоггүй. Иймд өгөгдлийн янз бүрийн төрлүүд бие биеээсээ ялгарах ёстой ба тэдгээр дээр тодорхой үйлдлүүдийг хийж болдог.
Талбар бүр тодорхой төрлийн утга авна.
Үүнд:
• Тоон
• Текстэн буюу тэмдэгт

Өгөгдөл гэж юу вэ?
Өгөгдөл гэдэг нь тоо болон тэмдэгтүүдийн цогц юм. Жишээ нь: 123, аав, нар гэх мэт.

Мэдээ гэж юу вэ?
Мэдээ гэдэг нь ямар нэг зорилгогүйгээр цуглуулсан өгөгдөл. Жишээ нь: цаг минут.

Мэдээлэл гэж юу вэ?
Мэдээлэл гэдэг нь тодорхой зорилготойгоор ямар нэг хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар боловсруулагдсан мэдээг хэлнэ. Жишээ нь: Маргааш цас орно. Дулаан хувцасаа өмсөж гараарай.

Өгөгдлийн сан /Database/гэж юу вэ?
Өгөгдлийн сан нь өөр хоорондоо харилцан холбоотой өгөгдлүүдийн цуглуулга юм. Өөрөөр өгөгдлийн санг “Олон хэрэглэгч олон зорилгоор ашиглаж болох өгөгдлүүдийн цогц” гэж тодорхойлдог.

Багана – талбар /field/
Мөр – бичлэг/record/
Өгөгдлийн баазын хүснэгт бүр нь мөр болон багануудын цогц байна. Мөр нь обьектын тодорхой үзэгдэлд харгалздаг бол багана нь үзэгдлийн аттрибутад харгалзана.

Файл гэж юу вэ?
Нийт оруулсан мэдээллээ нэр өгч сануулан, файл болгодог. Өөрөөр хэлбэл нэг мэдээллийн санг файл гэнэ.

Relationship холболт
Relational database-ийн хүснэгтүүдэд нэг давхацсан /адилхан/ талбар байх ёстой. Энэ давхцагч талбар нь нэг хүснэгтийн нөгөө хүснэгттэй холбох холбоос байх болно. Тэгэхээр relationship гэдэг нь нэг хүснэгтийн бичлэгийг нөгөө хүснэгтийн бичлэгтэй холбох холбоос юм. Үүний ачаар тус тусдаа хүснэгтүүд хоорондоо харилцан уялдаа холбоотой болж цогц өгөгдлийн санг үүсгэх юм. Хүснэгтүүдийг хооронд нь холбох 3 янзын холбоос байдаг. Үүнд:
1. Нэг нь нэгтэй /one to one/
2. Нэг нь олонтой /one to many/
3. Олон нь олонтой /many to many/

Primary key/Foreign key-түлхүүр талбар
Relatonal database-ийн хүснэгтийн бичлэгүүд давхардсан байж болохгүй. Үүний тулд нэг бичлэгийг нөгөөгөөс ялгаж өгч байдаг дор хаяж нэг талбар байх ёстой. Ийм талбарыг түлхүүр талбар буюу primary key гэнэ. Жишээ нь: 5 талбартай хоёр бичлэгийн 4 талбарын утга нь адилхан байлаа гэхэд үлдсэн ганц талбарын утгууд нь өөр хоорондоо ялгаатай байх ёстой.
Түлхүүр талбарыг мөн хүснэгтүүд хооронд relationship үүсгэхэд ашиглана. Энэ тохиолдолд эхний хүснэгтэд primary key болж орсон бол нөгөө хүснэгтэд түүнийг foreign key гэнэ.

Query
Хэрэглэгч өгөгдлийн сангаас мэдээлэл авахын тулд өгөгдлийн сан руу хүсэлт илгээдэг. Энэ хүсэлтийг query гэнэ.

Өгөгдлийн сан зохион байгуулах алхамууд
1. Та өөрийн Database-ийн зорилгыг тодорхойлох
2. Танд ямар ямар Table хэрэгтэйг тодорхойлох
3. Таны баазад ямар ямар талбар хэрэгтэйг тодорхойлох
4. Таны тодорхойлсон Table хооронд ямар харьцаа холбоо байгааг тодорхойлох
5. Загварыг сайжруулах

No comments:

Post a Comment